Sunday, November 28, 2010

Бүрхэг өдрүүдэд би дуртай


Хавар, зун, намар өвөл гэлтгүй ер нь бүрхэг өдрүүдэд би дуртай. Тэнгэр газар 2 санаашрангуй амирлах мэт тийм л өдрүүдэд учиргүй хайртай. Бороо шивэрч, цас бударсан бүүдгэрхэн тэр л өдрүүдэд сүнс минь биеээсээ гарч эрх чөлөөг мэдрээд, нэг л гуниглангуй эргэж ирэхийг нь би мэдэрдэг. Өнөөдөр яг л тийм бүүдгэрхэн өдрүүдийн минь нэг байна. Дахиад надтай олон учраасай энэ өдрүүд...

Saturday, November 27, 2010

Чамд заавал эрх чөлөөг олгоноо ...


Учиргүй уйлахыын хүслэнд автаад, юу юугүй нүдны минь аяга нулимсаар дүүрээд ирэхийн цагт тэсгэл алдан чанга чанга инээд алддаг. Сэтгэлд минь байгаа тэр л зүйлс надтай хамт үлдэг гэсэндээ шорвог ус минь чамайг үдээд гаргачихаж чадахгүй нь. Тэнд миний бүх нууц байгаа болохоор чанга гэгч нь инээгээд залгихаас өөр арга алга даа найз минь уучлаарай! Хорвоогоос хагацах тэр мөчид харин чамд эрх чөлөөг харин заавал олгоноо анд минь, амлая! Тэр хүртэл дотор минь бай, тэгэхгүй бол би хов хоосон болох нь...