Tuesday, February 11, 2014

Найз минь чамдаа баярлалаа

Би гэдэг хүн сайн ба зүс мэдэх гээд их олон танилтай. Гэхдээ тэдний дундаас яг найз гээд хэлчих хүн үнэхээр хуруу дарам цөөхөн юмаа. Намайг хүмүүс нүүрэмгий, хүмүүстэй танилцаж найзлахдаа амархан гэдэг ч яг хүнтэй жинхэнэ найз болохдоо бол их хойрго. Миний хувьд бол жинхэнэ найзууд болох процесс нь их удаан, цаг зав, сэтгэл их шаарддаг. Тиймээс би найзуудынхаа хүрээг нээх учиргүй тэлэх гээд хичээгээд байдаггүймаа. Харин танилууд бол өөр шүү. Танилцаад л, танилцаад л явчихана шүү дээ. За тэгээд тэр цөөхөн найзууд дундаас миний хамгийн хайртай нэг найз бий. Угтаа бол энэ бичлэгээ тэр найздаа зориулах гээд л ингээд олон юм нуршаад байгаа юм. 10 жилд байхдаа бид бол салдаггүй наалдан падууд байлаа. Өдөржин хамт, шөнөдөө нэг юм аргагүй эрхэнд гэртээ харьж унтахаар сална даа. Одоо бол хүн бүр өөр өөрийн амьдралыг хөөгөөд тас холбоо тасраагүй ч холоос бие биений сургийг гаргаад л явдаг болж. Гэхдээ хэрэв надаа ямар нэг юм тохиолдох юм бол миний найз л хамгийн түрүүнд гүйж байна гэж би бат итгэдэг юм. Бид 2 2уулаа шартай, зөрүүд. Гэхдээ миний найз насандаа баймааргүй намбатай ба хэрсүүд. Би бол угаасаа эрхийн маанаг. Хэхэх. Тиймээс бид 2т маргалдах, муудалцах юм захаас аваад л гардаг байсан. Одоо бодоход нээх инээдэтэй л проблемууд. Тэр үедээ бол ч тэрийгээ дөвийлгөөд л, уйлж унжаад, бие биедээ гомдоод л гачин юм болно шүү дээ. Хэхэх. Гэхдээ муудалцах болгоны дараа эргээд сайндах нь юутай сайхан. Миний найз хэрсүү бөгөөд үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн. Тусламж гуйсан нэгэнд хэзээ ч татгалзахгүй. Одоо эргээд бодоход сайн муугаар сэтгэлд үлдсэн амьдралын чухал мөч болгонд найз маань хажууд байж баярлахад минь баярлаж, уйлахад минь аргадаж, хэрэгтэй бол намайг загнаж байжээ. Аз болоход би энэ амьдралд хүн болсоноор сайн аав ээжийн буянд дааж давшгүй мэт аймар зовлонг амсаж явсангүй. (3 нулимаад мод тогшив). Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн ухаарал хайрласан хэцүү мөчүүд байдаг бизээ. Түүнтэй адил тэр нэг өдөр миний хувьд тийм л байсан. ... Ингээд бодохоор миний найз бол үнэхээр ерөөлөөр учирсан найз минь. Одоо бид байнга ярьж найзархахгүй ч бие биенийхээ сургийг сонсоод л явдаг. Гэхдээ миний сэтгэлд бол тэр миний жинхэнэ найз. Миний найз угаасаа нийгмийн идэвхитэй, онц сурлагатай, олондоо нэр хүндтэй охин байсан. Одоо бол тэр маань холын Энэтхэг оронд зэрэг горилж яваа. Анх найзалж эхлээд 18 жил болоход одоо болтол найздаа ганц ч удаа баярлaлаа гэж хэлж үзээгүй би нээрээ муу найзаа! Энэ бичлэгээрээ дамжуулаад найздаа мангар том БАЯРЛAЛАА гэе!