Monday, April 19, 2010

Хэзээ ч уулзаж чадахгүй хонгорхон найз Тэнүүндээ


Чамаас захиа иржээ. Гэхдээ би тэрийг чинь дөнгөж өчигдөр л уншлаа. Надад гомдоогүй биз дээ. Хатуу хирнээ үнэн үгтэй юмаа гэж ээ, чи намайг. Ингэж үнэлсэнд чинь баярлаж байна. Өмнөх захианы чинь хариу таалагдсангүй юу? Яагаад ингэж удаан захиа бичсэнгүй вэ? Заримдаа, үе үехэн үгүйлдэг байсан шүү чамайг. Төрсөн өдрийг минь мартаагүйд байрлалаа. Гэхдээ би чиний төрсөн өдрийг одоо болтол мэдээгүй л байгаа?! Хэзээ нэгэн цагт хэлэх байх гэж найдаж байна. Зүсийг чинь үзээгүй ч хоолойг чинь сонссон болохоор сайхан байнаа. Хамгийн ихээр намайг ойлгож хайрладаг хонгорхон найз минь, хаана яваагаа ядаж надад хэлээч...?


Таван амт

Sunday, April 18, 2010

Нэг л мэдсэн амьдрал дэргэдүүр минь өнгөрчихөж


Зөөлөн зөөлнөөр элсээр он цагийн хүрдэн дахиад нэг эргэчихэж. Нэг л гунигтай ч юм шиг бас баярламаар, бахархмаар ч юм шиг тийм нэг жилийг ардаа үдчихэж. Найзуудын маань хэлдэгээр овоохон шороо хөдөлгөжээ. Ингээд л бас дахиад нэг нас нэмчихлээ. Бялуун дээр хатгасан лааг унтраахын өмнө толгойд минь аз жаргал гэдэг үг зурсхийсэн. Яагаад ч юм миний танидаг бүх хүмүүс аз жаргалтай байгаасай л гэж хүссэн. Тэр хүсэл маань ч биелэх байхаа. Жил бүрийн төрсөн өдрөөрөө гунигт автдаг маань гэм биш зан болжээ. Өөрийнхөө төрсөн өдөрт дургүй байдаг маань ч үүнтэй холбоотой байж болох л юм. Намайг хараад баярлах найз нөхөд гэр бүлийнхэнээ хараад л тайвшрах юм даа. Эргээд харахад би энэ хугацааг дэмий өнгөрөөчихөж. Амьдрал нэг л мэдсэн дэргэдүүр минь өнгөрчихөж. Залуу нас минь түүнд ухаангүй дурлачихаад араас нь юу юугүй яваад өгөхнээ...


Таван амт