don't give up!
Таван өнгөнд нүд гялбадаг Таван авианд чих төөрдөг Таван амтыг хүн ялгаж чадахаа больдог.
Tuesday, February 11, 2014
Найз минь чамдаа баярлалаа
Би гэдэг хүн сайн ба зүс мэдэх гээд их олон танилтай. Гэхдээ тэдний дундаас яг найз гээд хэлчих хүн үнэхээр хуруу дарам цөөхөн юмаа. Намайг хүмүүс нүүрэмгий, хүмүүстэй танилцаж найзлахдаа амархан гэдэг ч яг хүнтэй жинхэнэ найз болохдоо бол их хойрго.
Миний хувьд бол жинхэнэ найзууд болох процесс нь их удаан, цаг зав, сэтгэл их шаарддаг. Тиймээс би найзуудынхаа хүрээг нээх учиргүй тэлэх гээд хичээгээд байдаггүймаа. Харин танилууд бол өөр шүү. Танилцаад л, танилцаад л явчихана шүү дээ. За тэгээд тэр цөөхөн найзууд дундаас миний хамгийн хайртай нэг найз бий. Угтаа бол энэ бичлэгээ тэр найздаа зориулах гээд л ингээд олон юм нуршаад байгаа юм. 10 жилд байхдаа бид бол салдаггүй наалдан падууд байлаа. Өдөржин хамт, шөнөдөө нэг юм аргагүй эрхэнд гэртээ харьж унтахаар сална даа. Одоо бол хүн бүр өөр өөрийн амьдралыг хөөгөөд тас холбоо тасраагүй ч холоос бие биений сургийг гаргаад л явдаг болж. Гэхдээ хэрэв надаа ямар нэг юм тохиолдох юм бол миний найз л хамгийн түрүүнд гүйж байна гэж би бат итгэдэг юм. Бид 2 2уулаа шартай, зөрүүд. Гэхдээ миний найз насандаа баймааргүй намбатай ба хэрсүүд. Би бол угаасаа эрхийн маанаг. Хэхэх. Тиймээс бид 2т маргалдах, муудалцах юм захаас аваад л гардаг байсан. Одоо бодоход нээх инээдэтэй л проблемууд. Тэр үедээ бол ч тэрийгээ дөвийлгөөд л, уйлж унжаад, бие биедээ гомдоод л гачин юм болно шүү дээ. Хэхэх. Гэхдээ муудалцах болгоны дараа эргээд сайндах нь юутай сайхан.
Миний найз хэрсүү бөгөөд үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн. Тусламж гуйсан нэгэнд хэзээ ч татгалзахгүй. Одоо эргээд бодоход сайн муугаар сэтгэлд үлдсэн амьдралын чухал мөч болгонд найз маань хажууд байж баярлахад минь баярлаж, уйлахад минь аргадаж, хэрэгтэй бол намайг загнаж байжээ. Аз болоход би энэ амьдралд хүн болсоноор сайн аав ээжийн буянд дааж давшгүй мэт аймар зовлонг амсаж явсангүй. (3 нулимаад мод тогшив). Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн ухаарал хайрласан хэцүү мөчүүд байдаг бизээ. Түүнтэй адил тэр нэг өдөр миний хувьд тийм л байсан. ... Ингээд бодохоор миний найз бол үнэхээр ерөөлөөр учирсан найз минь. Одоо бид байнга ярьж найзархахгүй ч бие биенийхээ сургийг сонсоод л явдаг. Гэхдээ миний сэтгэлд бол тэр миний жинхэнэ найз.
Миний найз угаасаа нийгмийн идэвхитэй, онц сурлагатай, олондоо нэр хүндтэй охин байсан. Одоо бол тэр маань холын Энэтхэг оронд зэрэг горилж яваа.
Анх найзалж эхлээд 18 жил болоход одоо болтол найздаа ганц ч удаа баярлaлаа гэж хэлж үзээгүй би нээрээ муу найзаа! Энэ бичлэгээрээ дамжуулаад найздаа мангар том БАЯРЛAЛАА гэе!
Sunday, April 14, 2013
Бүх зүйл ингэж буруугаар эргэхийг мэдсэн бол
би мөрөөдөхгүй
юунд ч итгэж найдахгүй байсан, гэвч
Бүгд л залуухан
ганцаардмал
бас, хэнийг ч юм эрж хайж явсан
Дуу хоолой ингэж ганцхан өндөрсөөд л, ахиж хоорондоо
дуугарахгүй болно гэж хэн нь ч санаагүй дээ...
Ахиад л ганцаардмал
чимээгүй
бас, юунд ч юм найдаад
Амьдарсаар л яваадаа би итгэж чадахгүйнээ.
нисэн одох навчис, чичрэн үлдэх шувууд
нэг л гунигтай нүдэн дэх
намар шиг хавар, хавар шиг намар
өөрөөс нь өөр хүнгүй ийм ганцаардмал ертөнцөд
өрөвдөхгүй байж чадахгүй ээ
навч шиг жижигхэн хүмүүсийг
илчгүйхэн ээх нарандаа бүлээцэн хайлах цас нь
ирмэг үзүүр нь элээд уйлагнан дуслах мөс нь
ижийгийн нүднээ мэлтэлзээд эрхгүй урсах нулимс нь
ивийлэхгүй байж чадахгүй ээ
нар шиг дулаахан хүмүүсийг...
Don't cry
* * *
Гундуухан ийм өдөр хүмүүсээс нуугдаж
Гунигтай, нулимстай, амьд байгаагаа мэдэрнэ
Уйлаад, хаа ч юм халамцуу яваа найзуудаа нэхэж
Улаанбаатарыг заамдаж аваад сэгсэрмээр болно
Цээжний ёроолд мартагдсан хөгжимчин
юунд ч юм итгэсээр
Чин үнэнээсээ хөгжимдсөөр байгааг нь
олж сонсмогц нулимс асгарна
Ивий, хэний ч юм татсан ганц зураас
бичсэн ганц мөр
Ингэж минийх шиг хөндүүрлэхэд
харьмааргүй санагдана...
Thursday, November 29, 2012
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн уйлахгүй гэсэндээ сормуусаа буддаг" болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн салхинд, бороонд, цасанд баярлаж гомдож чаддаг” гэдгйиг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн шаналхаараа үсээ үзэн яддаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Бороонд норж байхдаа шүхрэн доороо хүслээ нууж явдаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн толинд өөрийгөө харж байхдаа хорвоо ертөнцийг дурлуулмаар сайхан гэдгээ өөрөө мэддэггүй” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн өөрт нь бүх нууцаа дэлгэсэн мэт харагдаж байгаа боловч цаана нь үснийх нь ширхэг шиг олон нууц үлддэг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн нэг дурлавал, бүхнийг хаяж, амьдралаа ч дуусгаж чадахаар их зоригтой болдог” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хэн нэгнийг хайрлахаараа ТУЙЛ-руу ойрттолоо өөрчлөгдөж чаддаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн яагаад өөрт нь хайртай хирнээ бардам зан гаргадаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өглөөний нартай, амьсгалж буй агаартайгаа, алхаж буй замтайгаа, бууж буй шаттайгаа, харж буй тэнгэртэйгээ, автобусны зогсоол дээрхи хүмүүстэй, идэж буй өдрийн цайтайгаа, оройн хоолтойгоо, бичиж буй үзэгтэйгээ, зурж буй зурагтайгаа, жаргаж буй нартай, уйтгартай сар тэгээд бороотой, цагаан цастай, дэлхий ертөнцтэй хамтад нь санаад л бодоод л байдаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөртэйгөө хамт үүрд гавалчихаад, хэдэн жилээр ч хамаагүй хүлээж чаддаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ өгсөн гялгар цаастай чихрийг хүртэл ХОРВООГИЙН АМТ гэж нэрлэдэг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ согттолоо уучихаад ирэхэд нь эрх чөлөөтэй байсных нь төлөө уучилж чаддаг хачин хүмүүс” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг өөрт нь туйлын үнэнч байх ёстой гэж боддог шигээ өөрсдөө хэзээ ч туйлын үнэнч байх” талаар бодож, үүнийг мэдэрч ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ дурласан эмэгтэйг хүртэл хайрлаж чадах тэнэг хүмүүс” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөр бүсгүйтэй хамт байхыг харчихсан хирнээ, түүнийг буруутгах биш, өөрийгөө буруутган, дахин бүхнийг шинээр эхлэх гэж оролддог” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүн нь өөр хэн нэгнийх бол, ядахдаа хүүхдийг нь төрүүлэхийг хүсдэг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ аавтайгаа адилтган боддог” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүнийг салхинаас чанга алгадаж орхичихоод, дараа нь тэдэнд уучлаарай гэхэд л эргээд буцаад ирдэг өчүүхэн амьтад” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийн өдөржин бэлдсэн хоолоо дахин дахин халаагаад нөхөрөө орой ирэхэд нь инээмсэглэн угтах шаналант догдлолыг” ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний гомдол үргэлжид ердөө л нэг баглаа цэцгээс ч өчүүхэн үнэгүй” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн таньчихлаа гээд л харахад инээмсэглэл нь хүртэл төгс хууралт байдаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн мэдэрдэггүй” гэдгээ ойлгохгүй.
Э.Бүжинлхамын нийтлэлээс . . .
Эмэгтэй хүн гэж ...
Харин одоо би зүгээр л бодож байна. Үнэндээ бол энэ танд огтхон ч хамаагүй. Угтаа бол. Гэвч яах вэ? Одоо бол би өөрөө өөртэйгээ л хамт бодож байна. Болж л байна. Болохгүй ч юу байхав. Ядаж би энд хүссэнээрээ хашгирч, галзуурч, солиорсон ч болно. Мэдээж одоо огт өөр зүйл бичнэ.
Эмэгтэй хүн гэж хачин аймшигтай үйлийн үртэй улс юм. Гэсэн бол дандаа л оюун санааг минь зүсэх болов эсхүл зүсдэг болов. Бид чинь, би чинь хэн билээ дээ?
Эр хүний нулимс мөн эмэгтэй хүнд буй. Тэр нулимсыг хадгалах гэдэг бол бүсгүй хүний тавилан, аль эсхүл хэзээ ч юм хийсэн үйлийн үр юм. Харин угтаа бол эмэгтэй хүнд эр хүнээс өөр эзэнгэж үгүй, эзлэгч гэж үгүй, хоригдол ч гэж үгүй. Гэж бодон суутал бурханы галбир хорин настай эмэгтэйд л байдаг хэмээн хэлсэн эх хүний үг санаанд оров. Тйимээ хорин настай бүсгүйд л бурханы галбир буй. . .
Эр хүний зовлон, нулимс, зориг, хүч чадал бүрйиг эмэгтэй хүн өөртөө хадгалдаг. Зүгээр ч нэг хадгалах биш өөрөө шаналж хадгалдаг. Шархалж хадгалдаг. Үхэж хадгалдаг. Үхээд, үхтэлээ амьдрах гэж нулимсаа арчин арчин хадгалдаг.
Хэн нэгний хувьд хүршгүй оргил дахь ганц ширхэг эрдэнэ боловч, өөр хэн нэгэнд өөрийгөө жирийн л нэг хямдхан гоёл болгоод, зангиан дээр нь зүүлттэй явж чадах зориг эмэгтэй хүнд л байдаг. Бүсгүй хүн л ямар нэг зүйлийг туйлд нь хүртэл мөрөөдөж, өөрөө өөрийгөө хэн ч биш болтол нь үнэгүйдүүлж чаддаг нэг ёстын аймаар улс юм. Бүсгүй хүн бол өөрийгөө үгүй хийж чадагч, амиа хорлогч гэж хэлж болно. Харин энэ бүхэн нь эр хүнйи төлөө л байдаг. Аль эсвэл эр хүнйи удмыг залгагчын л төлөө байдаг. Бүх л насаараа эмэгтэй хүн, эр хүний төлөө амьдардаг. Эр хүнийг магтмуу.
Тэгэхээр яг үнэндээ бол эр хүний төлөө шатаж, унтарч тэгээд үнс болтлоо амьдрахаас өөр арга, аз жаргал, зовлон, нулимс гэж бидэнд үгүй. Яасан харгис, ямар энэрэнгүй ертөнц вэ!
Э.Бүжинлхамын нийтлэлээс
Бэтгэрсэн сэтгэлийг минь жаахан ч гэсэн онгойлгов.
Monday, September 24, 2012
Гунигтай байна . . .
Гудманд залуус үнсэлдэхээ больжээ
Гунигтай байна
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга
Уйтгартай байна
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож
Харамсалтай байна
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж
Өрөвдөлтэй байна
Салалт ойрдоо ихсэх юм гэнээ
Сонирхолтой байна
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх
Хачирхалтай байна
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна
Subscribe to:
Posts (Atom)



