Saturday, November 21, 2009

Би нь энэ өдрийн мэндийг хүргъе.

Уг нь найзынхаа блогт юм нэмий гэж бодох юм. Гэхдээ юуг ч юм хийгээд үнэхээр зав гарахгүй юм аа. Би ойрд гэгээрлийн зам мөрийг хөөн хэд хэдэн ном уншиж эхэллээ. Эхэллээ ч гэж дээ баахан ном эхлүүлээд хаячихлаа. Их л гоё номнууд байх юм.

За тэр ч яахав, БИ нь гадгаадад байгаа гэдгээ дээр дурьдсан шиг санагдана. Миний энэ байгаа газар сайнтай муутай юм юм л байна даа. Гэхдээ надад таалагдаж байгаа ганц юм нь энд хаана ч аль ч хотод, аль ч дүүрэгт очсон чамд үнэмлэх чинь байгаа бол номын сангийн үнэмлэх үнэгүй авч номоо уншина. Хугацаа нь дууссан ч гэлээ сунгалт нь үнэгүй. Би л гэхэд 2 ч номын сангийн үнэмлэхтэй. Сайхаан сайхан гэж.

Би дээр хэлсэнчлэн хэд хэдэн номыг эхлүүлээд орхичихсон чинь одоо жаахан холион бантан маягын юм болчоод жаахан тийм л байна даа.

Гэхдээ уншиж байгаа нэг ном маань их сонирхолтой. Хүн болгон өөрийн гэсэн зургаа дахь мэдрэхүй буюу зөн билгийн чадвартай байдаг. Энэхүү мэдрэмж нь хүний ямар шашин шүтдэг, ямар гэр бүлээс гаралтайгаас үл хамааран хүн бүрт өөр өөрийн гэсэн хэлбэрээр оршин байдаг талаар бичсэн ном юм. Мөн хүмүүс энэхүү мэдрэмж ээ хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар зөвөлгөө, хэрхэн яаж таних вэ гэдэг сонжоог багтаасан ном юм. Хэрэв хэн нэгэн үүнийг сонирхож байвал би чадахынхаа хэрээр товчилж оруулахыг хичээнэ ээ.

за тэгээд саналаа хэлээрэй

Tuesday, November 17, 2009

Би эмэгтэй хүн...

































































Таван амт
Миний нэг танилын эхнэр нь 2 хоногын өмнө төрсийн. Тэгээд гудамжинд таараад за баяр хүргэе гэсэн мань хүн зүгээрээ гээд дурамжхан дугарч байна. Яасан гэсэн чинь охинтой болсон гэнээ. Тэгэхээр нь хүүе охин гэхээрээ яадгийн чиний л хүүхэд биз дээ гэсэн чинь тийм л дээ, за яахав оргүйгээс охинтой нь дээр гэж хэлдэг байгаа. Тэр үед уур минь хүрсэн гэж жигтэйхэн, тэрэнтэй ярих хүсэл ч байхгүй болоод бушуухан салахын түүс болсон. Хариж явах замдаа ээх ямар ч тэнэг хүн бэ дээ гэж бодож явлаа. Энэ хүн ээжээсээ биш ааваасаа төрсөн бололтой. Тэр охин ч бас ээж болно ш дээ. Бодвол хүүтэй болохсон гэж хүсэж явсан бололтой. Тэгтэл охин гараад ирж. Охин болж төрсөнд тэр хүүхдийн буруу байхгүй ш дээ.

Тэнэг санагдчихлаа... Тахиа анхдагч уу? Өндөг анхдагч уу? гэж маргадагтай адилхан байна. Магадгүй бид эр хүн болж төрхийн мөн чанарыг мэддэггүй шиг, эрчүүд эмэгтэй хүн болж төрхийн сайхныг ойлгохгүй ээ.


Цувныхаа хормойг хаялан бүсгүй хүн алхах нь

Цэцгийн ганц дэлбээ хийсэн унах шиг гуниглуун болоод ихэмсэг

Чулуун замаар тэнүүчлэх чуу салхин

Чухам түүний хүзүүнд алчуур мэт намирах нь галибарлаг болоод гангамсаг

Цаа бугын эвэрт цоорын аялгуу зангидах шиг

Цахилдаг үлээн гүйж явсан минь уянгалаг болоод анхилхан

Цайгаа самран ижий нь үрдээ яарах шиг

Цагын сүүдэр бүсгүйн гэзгээр оролдох нь уйтай болоод атаархуу

Хүүхэн хүн болж орчлонд салхи зүссэндээ

Хүйтэн чулуун замаар гутлын өсгий товшсондоо

Би ........ бардамхаан



Таван амт

Sunday, November 15, 2009

Хорвоог хосоор туулдаг нь хүний амьдралын жам ...


Өчигдөр ээж аав хоёр маань намайг загнаад. Нас чинь талийж өгөх нь хурдан хань ижилтэй бол гэнээ. Ингэж үглэх бүрт нь уур хүрдэг ч бодоод байхад ингэхээс ч аргагүй байдаг бололтой. 60 гарчихсан эцэг эхийн маань хувьд хэр л нас үлдээ аж дээ гэж бодоод үр хүүхдийнхээ амьдрал нь жигдрэхийг хараад нүд анимаар санагддаг байх. Хүний эцэг эхээ гэж. үргэлж л ийм байх юм даа. Хэзээ нэгэн цагт би ч бас ийм болох байх гэдэг бодол төрсөн шүү. Тэгээд ээжийнхээ ярьж байсан нэг зүйлийг гэнэт саналаа. Хүнд 3 төрлийн хань таарч болдог гэнэ лээ. Та үүнийг уншаад өөртөө аль нь таарсаныг тунгаагаарай. Эхнийх нь заяаны хань: энэ бол угаасаа л нэг нэгнээ олох гэж төрөөд бие биенээ олж үхэн үхтэлээ сайхан амьдардаг хүмүүс. Гэхдээ энэ нь их ховор тохиолддог юм гэсэн. Ийм хүмүүс урьд, хойд төрөлдөө ч нэг нэгнээ хайсаар байдаг гэж сонсож байсан юм байна. Дараагийнх нь амьдралын хань: энэ бол заяаны ханиуд шиг сайхан амьдарч чадахгүй ч нэг нэгэндээ дэм болсоор бас нэг нэгнээсээ холдож чадахгүй амьдарсаар насыг бардаг хүмүүс. Сүүлчийнх нь төлөөсийн хань: энэ нь насан туршдаа нэг нь нөгөөдөө өрөө төлж буй мэт амьдардаг хүмүүс байдаг гэсэн. Магадгүй танд заяаныы чинь хань таарсан байхаа. Амжилт хүсье.


Таван амт

Friday, November 13, 2009

Эргээд зурж эхэлнээ...


зураад удаан хадгалсан болохоор жаахан бүдгэрчихэж. бараг 3 жилийн өмнө зурсан байхаа. миний хайртай дүү.

Миний хөөрхөн Мужуулай


тиймээ бид хоёр их удаан нөхөрлөж бөйгаа. би ч бас найздаа их хайртай. хэдийгээр бид одоо том болсон ч нэг нэгнээ харахаараа эргээд л жаахан охид болцгоочихдог. миний хамгийн хайртай найз миний хөөрхөн Мужуулай. энэ маань миний дотны зөвлөх туслагч бас хоёр дахь ээж минь л юм шиг байдаг. найзын маань хэлсэнээр бид 2 бараг л ертөнцийн 2 захад байна. гэвч үргэлж л өдөр бүр хамт юм шиг сэтгэлдээ төсөөлдөг. заримдаа найзыгаа санахаараа хуучин маршрутаараа ганцаараа алхалдаг. тэгэхээр найзтайгаа уулзсан л юм шиг болчихдогын. их санасан үед бол бүр ганцаараа уйлчихна(^-^)! бид хоёрыг мэдэхгүй хүмүүс бол буруугаар л ойлгох байх даа. гэхдээ бидэнд бусдын бодол хамаагүй ээ. бурхан хүнийг сэтгэлийн амьтан гэж мэддэг болохоороо найз нөхөд заяадаг байх. тэгээд ч би бас их азтай хүн шүү. олны дундаас ийм сайн найз өгсөн бурхандаа баярлалаа. дахиад найзтайгаа олон жил хамт байгаарай.


Таван амт

Wednesday, November 11, 2009

Намрын бороо

Би нь дахиад нэг юм бичмээр санагдчихлаа...

Урьд нь хэлж байсан даа, бидэн хоёр нь олоон жил найзалсан гэж. Бид арван жилд байлаа. Их л том том юм ярьсан, улс төр, эдийн засаг, нийгэм соёл ч гэх шиг... Үнэхээр бүх юмыг бид л мэддэг юм шиг ярьж сэтгэж, шүүж, шүүмжилж, магтдаг өөрсдийгөө том ажаа нар гэж бодож явдаг 2 охин тэр нэг намрын өдөр алхаж байлаа. Бид 2 нийлээд 13-р хороолол, Кино үйлдвэр 2ын хооронд жим гартал явдаг охид байлаа.
Тэр өдөр яагаад ч юм бид 2 манай гэрээс гарахдаа 2уулаа тавчиктай гарчихсан байсан юм. Тэгээд л маршрутаараа алхаж өгөв өө. Нээх их гоё шаргал наран ээсэн, дулаахан өдөр байсан санагдана. Бид хоёр ч дуртай юм яахав маршрутаараа хоёр рейс хийчихээд явж байтал гэнэт хэсэгхээн үүл хаанаас ч юм гараад, намуухан бороо шиврээд эхэллээ. Уул шугамандаа ийм үеэд хүмүүс борооноос хоргодох газар хайж орох, гүйдээ гэртээ хурдан орохыг бодох байтал бид хоёр харин бүүр эсрэгээрээ, тавчикаа тайлж бариж байгаад тэр бороон дундуур юуг ч юм ярилцан ойр холын ирээдүйг зөгнөн аажуухан алхалсаар ахиад хоёр ч удаа маршрутаараа алхчихлаа.
Бороо зогсонгуут хоюуулаа манай гэрт орж хөлөө угаах гэж бөөн инээд ханиад болж билээ. Энд ирснээсээ хойш Би нь бороо орох тоолонд тэр тухай боддын. Тэр үеэд юу ярьж байснаа санадаггүй ч их л жаргалтай байсан гэдгээ мэддэг.

Үе үехэн чамайгаа санадаг шүү
Үргэлж гэж худлаа хэлэхгүй ээ

Хаяа хаяахан чамайгаа үгүйлдэг шүү
Хязгааргүй гэж худлаа хэлэхгүй ээ

Ганцаардах бүхэндээ чамд л туньдаг
Баярлах бүрдээ чамтай л баярладаг

Хорвоо надад хатуу хандахад
Хажууд минь хэн байсныг би мэднэ ээ

Хөөрч догдолсон үеэд минь
Хамтдаа баярладагийг чинь би мэднэ

Хайхрамжгүй зан, хатуу сэтгэл хоёрт минь
Хэзээ ч бууж өгөөгүй ЧИ миний найз...

Таван амтын найз Би

зиак. Би нь энэ таван амтын багын найз, эрхийн балай, айлын отгон охин байна аа. Ойрд монгол фондоор юм бичээгүй гар эвлэхгүй жаахан тийм л байна. Гэхдээ жаахан бичих гээд оролдоод үзъе гэж бодоод...
Энэ Таван амт бид 2 уул шугамандаа 12 жил үеэрхэж байгаа ухаантай багын найзууд. Их ч баяр, гунигийг хамтдаа тууллаа. Одоо бид 2 бүхэл бүтэн тив далайгаар зааглагдсан ч хажуудаа байгаа юм шиг л бие биеэндээ нууцаа дэлгэн явж байна даа. Эхлээд энэ Таван амтынхаа талаар танилцуулья гэж бодож байна. Манай энэ маань их ээ өвөрмөц ч юм шиг, энгийн нэгэн ч юм шиг. Ганц биеээрээ жилийж яваа, нэг харахад хөөрхөн ч юм шиг, нэг бодлын ухаантай ч юм шиг, бусдаас содон ч юм шиг. Өдий олон жил найзлахдаа ганц удаа ч болов уучлал гуйж үзээгүй юм даа би.
Энэ таван амт маань дунд сургуулийн "отличник" наддаа бол мэргэн туслах ЗАЗУ л байлаа. Байлаа ч гэж дээ байгаан. За нэг иймэрхүү.
Бид 2 ч уйлахдаа хамт уйлж, баярлахдаа хамт баярлаж ирсэн найзууд байна аа. Ингээд Би нь энэ блогийг хамт хөтлий гэлээ. Тэг л гэнэ.

За Би нь тэгээд та нартайгаа энэ блогоор хааяа хааяа уулзах байх аа...
БИ нь тэгж байгаад туршлагаасаа хуваалцана аа.

миний чадан ядан холбосон 4 мөртүүд, бас зургууд


Энгэр чинь эхнэрийнх чинь болохоор

Ээрч би нэхэхгүй ээ

Найзын ёсоор нуруугаа зээлээч

Нүүрээ наагаад нулимсаа

Сэтгэлд чинь биш

Хувцасанд чинь шингээх гэсэн юм.


Таван амт