Sunday, April 18, 2010

Нэг л мэдсэн амьдрал дэргэдүүр минь өнгөрчихөж


Зөөлөн зөөлнөөр элсээр он цагийн хүрдэн дахиад нэг эргэчихэж. Нэг л гунигтай ч юм шиг бас баярламаар, бахархмаар ч юм шиг тийм нэг жилийг ардаа үдчихэж. Найзуудын маань хэлдэгээр овоохон шороо хөдөлгөжээ. Ингээд л бас дахиад нэг нас нэмчихлээ. Бялуун дээр хатгасан лааг унтраахын өмнө толгойд минь аз жаргал гэдэг үг зурсхийсэн. Яагаад ч юм миний танидаг бүх хүмүүс аз жаргалтай байгаасай л гэж хүссэн. Тэр хүсэл маань ч биелэх байхаа. Жил бүрийн төрсөн өдрөөрөө гунигт автдаг маань гэм биш зан болжээ. Өөрийнхөө төрсөн өдөрт дургүй байдаг маань ч үүнтэй холбоотой байж болох л юм. Намайг хараад баярлах найз нөхөд гэр бүлийнхэнээ хараад л тайвшрах юм даа. Эргээд харахад би энэ хугацааг дэмий өнгөрөөчихөж. Амьдрал нэг л мэдсэн дэргэдүүр минь өнгөрчихөж. Залуу нас минь түүнд ухаангүй дурлачихаад араас нь юу юугүй яваад өгөхнээ...


Таван амт

No comments:

Post a Comment