
Би бороонд учиргүй дуртай. Жигдхэн эгнүүлэн тарьсан мододтой замын голоор би алхалдаг. Энэ л замаар алхалж явахад минь цасан ширхэгүүд хаа сайгүй бужигнаж хэн нь хөөрхөн бэ? хэн нь хөөрхөн бэ? хэмээн ам булаалдан байхад би бороог л хүлээж байдаг. Навчис зөөлхөн гуйж хөл дор минь унаад намайг анзаараач, намайг анзаараач гэж гунигтайгаар ойчилж байхад би бороог л бодож явдаг. Хөөе чи хөөе чи гэж хамаг байгаа бүхнийг минь хийсгэчих гээд салхин намайг чангааж байхад би бороог л санаж байдаг.
Удахгүй хэзээ гэдгийг нь хэн ч мэдэхгүй ч, урь идэгдсэн ертөнцөд урьд урьдынхаас илүү сайхан бороо асгарч, баяртай гэж энэ хаварт хэлэх бол.
Таван амт
No comments:
Post a Comment