Tuesday, February 23, 2010

Хэзээ ч уулзаж чадахгүй ч үргэлж намайг хайрлаж байдаг тэр найздаа...

Хонгорхон найз минь, сүүлийн захиаг чинь уншсаан. Намайг хамгийн үнэтэй нулимсаа хүнд битгий үзүүл гэжээ. Тэгнээ би үзүүлэхгүй. Тэр өдөр тэнгэр хүртэл намайг хайрлахдаа цасаа явуулсаныг чиний захиаг уншаад л ойлголоо. Гайхалтай байсан тэр цас. Дараа төрөлдөө заавал уулзана гэсэн үг чинь хамгийн сайхан нь байлаа. Захиаг чинь унших бүр чамд дасаж байна. Бага багаар үгүйлдэг болсоор л. Магадгүй чиний захиаг уншаад ганцаараа ч амьдарч чадах юм шиг санагддаг боллоо. Ингэж хэлж байгааг минь уучлаарай. Гэхдээ хэзээ нэг өдөр надад өөрийг чинь мартахыг зөвшөөрөөрэй.
Дэр нийлүүлж амьдрахгүйгээс хойш
Өөртөө намайг бүү дасгаач
Дэндүү эмзэг гэнэн сэтгэл минь
Дасчих нь байна холхон яваарай...


Таван амт

No comments:

Post a Comment