Thursday, November 29, 2012

Эмэгтэй хүн гэж ... Харин одоо би зүгээр л бодож байна. Үнэндээ бол энэ танд огтхон ч хамаагүй. Угтаа бол. Гэвч яах вэ? Одоо бол би өөрөө өөртэйгээ л хамт бодож байна. Болж л байна. Болохгүй ч юу байхав. Ядаж би энд хүссэнээрээ хашгирч, галзуурч, солиорсон ч болно. Мэдээж одоо огт өөр зүйл бичнэ. Эмэгтэй хүн гэж хачин аймшигтай үйлийн үртэй улс юм. Гэсэн бол дандаа л оюун санааг минь зүсэх болов эсхүл зүсдэг болов. Бид чинь, би чинь хэн билээ дээ? Эр хүний нулимс мөн эмэгтэй хүнд буй. Тэр нулимсыг хадгалах гэдэг бол бүсгүй хүний тавилан, аль эсхүл хэзээ ч юм хийсэн үйлийн үр юм. Харин угтаа бол эмэгтэй хүнд эр хүнээс өөр эзэнгэж үгүй, эзлэгч гэж үгүй, хоригдол ч гэж үгүй. Гэж бодон суутал бурханы галбир хорин настай эмэгтэйд л байдаг хэмээн хэлсэн эх хүний үг санаанд оров. Тйимээ хорин настай бүсгүйд л бурханы галбир буй. . . Эр хүний зовлон, нулимс, зориг, хүч чадал бүрйиг эмэгтэй хүн өөртөө хадгалдаг. Зүгээр ч нэг хадгалах биш өөрөө шаналж хадгалдаг. Шархалж хадгалдаг. Үхэж хадгалдаг. Үхээд, үхтэлээ амьдрах гэж нулимсаа арчин арчин хадгалдаг. Хэн нэгний хувьд хүршгүй оргил дахь ганц ширхэг эрдэнэ боловч, өөр хэн нэгэнд өөрийгөө жирийн л нэг хямдхан гоёл болгоод, зангиан дээр нь зүүлттэй явж чадах зориг эмэгтэй хүнд л байдаг. Бүсгүй хүн л ямар нэг зүйлийг туйлд нь хүртэл мөрөөдөж, өөрөө өөрийгөө хэн ч биш болтол нь үнэгүйдүүлж чаддаг нэг ёстын аймаар улс юм. Бүсгүй хүн бол өөрийгөө үгүй хийж чадагч, амиа хорлогч гэж хэлж болно. Харин энэ бүхэн нь эр хүнйи төлөө л байдаг. Аль эсвэл эр хүнйи удмыг залгагчын л төлөө байдаг. Бүх л насаараа эмэгтэй хүн, эр хүний төлөө амьдардаг. Эр хүнийг магтмуу. Тэгэхээр яг үнэндээ бол эр хүний төлөө шатаж, унтарч тэгээд үнс болтлоо амьдрахаас өөр арга, аз жаргал, зовлон, нулимс гэж бидэнд үгүй. Яасан харгис, ямар энэрэнгүй ертөнц вэ! Э.Бүжинлхамын нийтлэлээс Бэтгэрсэн сэтгэлийг минь жаахан ч гэсэн онгойлгов.

No comments:

Post a Comment