Thursday, November 29, 2012

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн уйлахгүй гэсэндээ сормуусаа буддаг" болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн салхинд, бороонд, цасанд баярлаж гомдож чаддаг” гэдгйиг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн шаналхаараа үсээ үзэн яддаг” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Бороонд норж байхдаа шүхрэн доороо хүслээ нууж явдаг” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн толинд өөрийгөө харж байхдаа хорвоо ертөнцийг дурлуулмаар сайхан гэдгээ өөрөө мэддэггүй” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн өөрт нь бүх нууцаа дэлгэсэн мэт харагдаж байгаа боловч цаана нь үснийх нь ширхэг шиг олон нууц үлддэг” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн нэг дурлавал, бүхнийг хаяж, амьдралаа ч дуусгаж чадахаар их зоригтой болдог” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хэн нэгнийг хайрлахаараа ТУЙЛ-руу ойрттолоо өөрчлөгдөж чаддаг” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн яагаад өөрт нь хайртай хирнээ бардам зан гаргадаг” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өглөөний нартай, амьсгалж буй агаартайгаа, алхаж буй замтайгаа, бууж буй шаттайгаа, харж буй тэнгэртэйгээ, автобусны зогсоол дээрхи хүмүүстэй, идэж буй өдрийн цайтайгаа, оройн хоолтойгоо, бичиж буй үзэгтэйгээ, зурж буй зурагтайгаа, жаргаж буй нартай, уйтгартай сар тэгээд бороотой, цагаан цастай, дэлхий ертөнцтэй хамтад нь санаад л бодоод л байдаг” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөртэйгөө хамт үүрд гавалчихаад, хэдэн жилээр ч хамаагүй хүлээж чаддаг” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ өгсөн гялгар цаастай чихрийг хүртэл ХОРВООГИЙН АМТ гэж нэрлэдэг” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ согттолоо уучихаад ирэхэд нь эрх чөлөөтэй байсных нь төлөө уучилж чаддаг хачин хүмүүс” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг өөрт нь туйлын үнэнч байх ёстой гэж боддог шигээ өөрсдөө хэзээ ч туйлын үнэнч байх” талаар бодож, үүнийг мэдэрч ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ дурласан эмэгтэйг хүртэл хайрлаж чадах тэнэг хүмүүс” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөр бүсгүйтэй хамт байхыг харчихсан хирнээ, түүнийг буруутгах биш, өөрийгөө буруутган, дахин бүхнийг шинээр эхлэх гэж оролддог” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүн нь өөр хэн нэгнийх бол, ядахдаа хүүхдийг нь төрүүлэхийг хүсдэг” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ аавтайгаа адилтган боддог” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүнийг салхинаас чанга алгадаж орхичихоод, дараа нь тэдэнд уучлаарай гэхэд л эргээд буцаад ирдэг өчүүхэн амьтад” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийн өдөржин бэлдсэн хоолоо дахин дахин халаагаад нөхөрөө орой ирэхэд нь инээмсэглэн угтах шаналант догдлолыг” ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний гомдол үргэлжид ердөө л нэг баглаа цэцгээс ч өчүүхэн үнэгүй” болохыг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн таньчихлаа гээд л харахад инээмсэглэл нь хүртэл төгс хууралт байдаг” гэдгийг ойлгохгүй. Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн мэдэрдэггүй” гэдгээ ойлгохгүй. Э.Бүжинлхамын нийтлэлээс . . .

No comments:

Post a Comment