Уйлахгүй тэсээд гар,
Цаг хугацаа
цааш нь чамайг хөтлөөд явна.
Цаг хугацаанд хөтлүүлээд
алхаж яваагаас хойш
Уйтгарлана, ганцаардана,
унана, бүдэрнэ,
хаяна, хаягдана,
хайран санагдана,
гүйнэ, гүйцнэ
Уйлахгүй л тэсээд гарвал
Урдаас чинь цаг хугацаа
инээд алдаад угтаад авна.
No comments:
Post a Comment