Wednesday, November 11, 2009

Намрын бороо

Би нь дахиад нэг юм бичмээр санагдчихлаа...

Урьд нь хэлж байсан даа, бидэн хоёр нь олоон жил найзалсан гэж. Бид арван жилд байлаа. Их л том том юм ярьсан, улс төр, эдийн засаг, нийгэм соёл ч гэх шиг... Үнэхээр бүх юмыг бид л мэддэг юм шиг ярьж сэтгэж, шүүж, шүүмжилж, магтдаг өөрсдийгөө том ажаа нар гэж бодож явдаг 2 охин тэр нэг намрын өдөр алхаж байлаа. Бид 2 нийлээд 13-р хороолол, Кино үйлдвэр 2ын хооронд жим гартал явдаг охид байлаа.
Тэр өдөр яагаад ч юм бид 2 манай гэрээс гарахдаа 2уулаа тавчиктай гарчихсан байсан юм. Тэгээд л маршрутаараа алхаж өгөв өө. Нээх их гоё шаргал наран ээсэн, дулаахан өдөр байсан санагдана. Бид хоёр ч дуртай юм яахав маршрутаараа хоёр рейс хийчихээд явж байтал гэнэт хэсэгхээн үүл хаанаас ч юм гараад, намуухан бороо шиврээд эхэллээ. Уул шугамандаа ийм үеэд хүмүүс борооноос хоргодох газар хайж орох, гүйдээ гэртээ хурдан орохыг бодох байтал бид хоёр харин бүүр эсрэгээрээ, тавчикаа тайлж бариж байгаад тэр бороон дундуур юуг ч юм ярилцан ойр холын ирээдүйг зөгнөн аажуухан алхалсаар ахиад хоёр ч удаа маршрутаараа алхчихлаа.
Бороо зогсонгуут хоюуулаа манай гэрт орж хөлөө угаах гэж бөөн инээд ханиад болж билээ. Энд ирснээсээ хойш Би нь бороо орох тоолонд тэр тухай боддын. Тэр үеэд юу ярьж байснаа санадаггүй ч их л жаргалтай байсан гэдгээ мэддэг.

Үе үехэн чамайгаа санадаг шүү
Үргэлж гэж худлаа хэлэхгүй ээ

Хаяа хаяахан чамайгаа үгүйлдэг шүү
Хязгааргүй гэж худлаа хэлэхгүй ээ

Ганцаардах бүхэндээ чамд л туньдаг
Баярлах бүрдээ чамтай л баярладаг

Хорвоо надад хатуу хандахад
Хажууд минь хэн байсныг би мэднэ ээ

Хөөрч догдолсон үеэд минь
Хамтдаа баярладагийг чинь би мэднэ

Хайхрамжгүй зан, хатуу сэтгэл хоёрт минь
Хэзээ ч бууж өгөөгүй ЧИ миний найз...

No comments:

Post a Comment