Tuesday, November 17, 2009

Миний нэг танилын эхнэр нь 2 хоногын өмнө төрсийн. Тэгээд гудамжинд таараад за баяр хүргэе гэсэн мань хүн зүгээрээ гээд дурамжхан дугарч байна. Яасан гэсэн чинь охинтой болсон гэнээ. Тэгэхээр нь хүүе охин гэхээрээ яадгийн чиний л хүүхэд биз дээ гэсэн чинь тийм л дээ, за яахав оргүйгээс охинтой нь дээр гэж хэлдэг байгаа. Тэр үед уур минь хүрсэн гэж жигтэйхэн, тэрэнтэй ярих хүсэл ч байхгүй болоод бушуухан салахын түүс болсон. Хариж явах замдаа ээх ямар ч тэнэг хүн бэ дээ гэж бодож явлаа. Энэ хүн ээжээсээ биш ааваасаа төрсөн бололтой. Тэр охин ч бас ээж болно ш дээ. Бодвол хүүтэй болохсон гэж хүсэж явсан бололтой. Тэгтэл охин гараад ирж. Охин болж төрсөнд тэр хүүхдийн буруу байхгүй ш дээ.

Тэнэг санагдчихлаа... Тахиа анхдагч уу? Өндөг анхдагч уу? гэж маргадагтай адилхан байна. Магадгүй бид эр хүн болж төрхийн мөн чанарыг мэддэггүй шиг, эрчүүд эмэгтэй хүн болж төрхийн сайхныг ойлгохгүй ээ.


Цувныхаа хормойг хаялан бүсгүй хүн алхах нь

Цэцгийн ганц дэлбээ хийсэн унах шиг гуниглуун болоод ихэмсэг

Чулуун замаар тэнүүчлэх чуу салхин

Чухам түүний хүзүүнд алчуур мэт намирах нь галибарлаг болоод гангамсаг

Цаа бугын эвэрт цоорын аялгуу зангидах шиг

Цахилдаг үлээн гүйж явсан минь уянгалаг болоод анхилхан

Цайгаа самран ижий нь үрдээ яарах шиг

Цагын сүүдэр бүсгүйн гэзгээр оролдох нь уйтай болоод атаархуу

Хүүхэн хүн болж орчлонд салхи зүссэндээ

Хүйтэн чулуун замаар гутлын өсгий товшсондоо

Би ........ бардамхаан



Таван амт

No comments:

Post a Comment