Sunday, November 15, 2009

Хорвоог хосоор туулдаг нь хүний амьдралын жам ...


Өчигдөр ээж аав хоёр маань намайг загнаад. Нас чинь талийж өгөх нь хурдан хань ижилтэй бол гэнээ. Ингэж үглэх бүрт нь уур хүрдэг ч бодоод байхад ингэхээс ч аргагүй байдаг бололтой. 60 гарчихсан эцэг эхийн маань хувьд хэр л нас үлдээ аж дээ гэж бодоод үр хүүхдийнхээ амьдрал нь жигдрэхийг хараад нүд анимаар санагддаг байх. Хүний эцэг эхээ гэж. үргэлж л ийм байх юм даа. Хэзээ нэгэн цагт би ч бас ийм болох байх гэдэг бодол төрсөн шүү. Тэгээд ээжийнхээ ярьж байсан нэг зүйлийг гэнэт саналаа. Хүнд 3 төрлийн хань таарч болдог гэнэ лээ. Та үүнийг уншаад өөртөө аль нь таарсаныг тунгаагаарай. Эхнийх нь заяаны хань: энэ бол угаасаа л нэг нэгнээ олох гэж төрөөд бие биенээ олж үхэн үхтэлээ сайхан амьдардаг хүмүүс. Гэхдээ энэ нь их ховор тохиолддог юм гэсэн. Ийм хүмүүс урьд, хойд төрөлдөө ч нэг нэгнээ хайсаар байдаг гэж сонсож байсан юм байна. Дараагийнх нь амьдралын хань: энэ бол заяаны ханиуд шиг сайхан амьдарч чадахгүй ч нэг нэгэндээ дэм болсоор бас нэг нэгнээсээ холдож чадахгүй амьдарсаар насыг бардаг хүмүүс. Сүүлчийнх нь төлөөсийн хань: энэ нь насан туршдаа нэг нь нөгөөдөө өрөө төлж буй мэт амьдардаг хүмүүс байдаг гэсэн. Магадгүй танд заяаныы чинь хань таарсан байхаа. Амжилт хүсье.


Таван амт

No comments:

Post a Comment